Lez Ketchup Podcast

di Lez Ketchup

Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст

Episodi del podcast

  • Stagione 1

  • E22: Эрүүл нийгэм, эмпати, феминизмийн тухай (@agiimaa.burged)

    E22: Эрүүл нийгэм, эмпати, феминизмийн тухай (@agiimaa.burged)

    Хүүхдүүдээ зөв, эрүүл өсгөх нь эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээх анхны алхам. Тун удахгүй ээж болох гэж буй болон аль хэдийн хүүхдүүдээ өсгөх аялалаа эхэлчихсэн ээжүүд хамтдаа суугаад эрүүл нийгэм бүтээх тухай, феминизмын тухай буу халав. Бид энэ удаагийнхаа дугаараар трифт соёлыг сурталчилж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой контентуудыг бүтээж байгаа @agiimaa.burged -ийг урьж оролцууллаа.

  • E21: Хосын харилцаан дахь хүчирхийллийн тухай

    E21: Хосын харилцаан дахь хүчирхийллийн тухай

    Сүүлийн үед цахим орчинд Сэксцагаанбогд, Урин нарын асуудал хурцаар яригдаж байгаатай холбогдуулан бид энэ удаагийн дугаартаа хосын харилцааны хүчирхийллийн тухай ярилцлаа. Хосын харилцаан дахь хүчирхийлэл гэж юу вэ, энэ нь ямар ямар хэлбэрээр илэрч болох вэ, хос хоорондын маргаан, хүчирхийлэл зөвхөн тэр хосын хувийн асуудал уу, эсвэл нийгмийн асуудал уу гээд олон сэдвийг хөндсөн шинэ дугаарыг маань хүлээн авна уу.

  • E20: Амьдралын шинэ бүлэг

    E20: Амьдралын шинэ бүлэг

    Бид хоёрын аль алины амьдралд нэгэн шинэ бүлэг эхэлж байгааг тохиолдуулан энэхүү дугаарыг бэлтгэв. Хүн бүрийн амьдралд нэгэн хуучин бүлэг ард хоцроход шинэ бүлэг эхлэх шилжилтийн үе байдаг билээ. Амьдралынхаа шинэ бүлэг эхэлж байсан үеүүдээсээ коммент хэсэгт, эсвэл имэйлээр бидэнтэй хуваалцаарай.

  • E19: Эмэгтэй хүн байх сэтгэл зүй

    E19: Эмэгтэй хүн байх сэтгэл зүй

    Эмэгтэй хүн байх сэтгэл зүй ямар байдаг вэ? Өөрийгөө голох мэдрэмж, нийгмээс ирэх хүлээлт дарамтыг даван туулах тэрний хажуугаар сэтгэл гутрал гэгч зүйлтэй яаж зохицон амьдарч буй талаар Vika ( Дөлгөөн ) найзтайгаа буй халлаа. Та хэд бас яаж энэ үеийг даван туулдаг вэ? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай lezketchuppodcast@gmail.com хаяг руу илгээгээрэй.

  • E18: Хортой харилцаанд байдаг УЛААН дохионууд

    E18: Хортой харилцаанд байдаг УЛААН дохионууд

    Хортой харилцааг илтгэх "Red Flag" буюу Улаан дохионуудын тухай бид энэ удаад буу халав. Хайр дурлал, найз нөхөд, гэр бүлийн гээд бүхий л харилцаанд эдгээр улаан дохионууд элбэг тохиолдох нь бий. Та харилцаандаа улаан дохионуудыг байнга мэдэрдэг юм биш биз? Тэгвэл тийм хортой харилцаанд та цаг хугацаа, энерги, сэтгэл зүрхээ зарцуулах хэрэгтэй гэж үү? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай lezketchuppodcast@gmail.com хаяг руу илгээгээрэй.