Lez Ketchup Podcast

by Lez Ketchup

Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст

Podcast episodes

  • Season 1

  • E11: Аяллын сонин сайхан ба Амьдралын философи

    E11: Аяллын сонин сайхан ба Амьдралын философи

    Манай хост Ари нэг том, сонирхолтой аялал зохиогоод ирсэн тухай сонин сайханаа хуваалцлаа. Мөн бид хоёр өөрсдийн баримталдаг амьдралын философи, энд тэндээс сонссон амьдралын утга учир, аз жаргалын тухай үзэл санаануудын тухай буу халав.

  • E8: Гэр бүлийн хүнтэйгээ бизнес эрхлэхийн сайхан ба саар талууд (DashaLulu )

    E8: Гэр бүлийн хүнтэйгээ бизнес эрхлэхийн сайхан ба саар талууд (DashaLulu )

    Бид энэ удаагийн дугаартаа хүүхдийн модон тоглоом, тавилга үйлдвэрлэн олон улсын, тэр дундаа БНХАУ, АНУ-ын зах зээлд худалдаалж буй Avdar Toys компанийн үүсгэн байгуулагч DashaLulu-г урьж оролцууллаа. Том хүүдээ зориулан хийсэн нэг модон тоглоомноос эхлэн олон улсын зах зээлд өрсөлдөгч бизнес болтлоо өргөжин хөгжиж байгаа энэхүү бизнесийг Даша нөхөртэйгээ хамт БНХАУ-д явуулдаг. Бид гэр бүлийн хүнтэйгээ бизнес эрхлэхийн сайхан ба саар талууд, бизнес ба гэрийн ажлуудаа эрх тэгш хуваарилах тухай гээд олон сонирхолтой сэдвээр буу халав.

  • E7: Дасгал хөдөлгөөн ба бүтээлч байдал (Kush Zorigt)

    E7: Дасгал хөдөлгөөн ба бүтээлч байдал (Kush Zorigt)

    Бид энэ дугаарт хувийн дасгалжуулагч Куш найзтайгаа дасгал хөдөлгөөн хүний амьдралын чанар, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Мөн дасгал хөдөлгөөн бидний бүтээлч байдалд ямар нөлөө үзүүлдэг тухай санал бодлоо хуваалцаж байна.

  • E6: Найз нөхдийн харилцаа - Ажлын найзууд амьдралын найзууд болсон нь

    E6: Найз нөхдийн харилцаа - Ажлын найзууд амьдралын найзууд болсон нь

    Ажлын шугамаар найзалж эхэлсэн хүмүүстэйгээ амьдралын найзууд болсон тухайгаа бид хоёр найзуудтайгаа тойрч суугаад ярьсан байдаг юм. Хүний амьдралд ямар төрлийн найзуудын хүрээллүүд байдаг вэ? Ер нь хүн найз нөхдийн харилцаанаас юу авч, юу өгдөг вэ? гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.

  • E5: Ээж аавтайгаа харилцах харилцаа ба үеийн ялгаа

    E5: Ээж аавтайгаа харилцах харилцаа ба үеийн ялгаа

    Төрөлхөөс бидэнд заяагддаг зүйлсийн нэг бол бидний төрсөн ээж, аав, гэр бүл билээ. Бид хоёр энэ дугаартаа ээж аавтайгаа харилцах харилцааны тухай олон өнцгөөс ярилцлаа.