Lez Ketchup Podcast

Lez Ketchup Podcast

por Lez Ketchup
Temporada 1
E46: Хайр хэзээ үүссэн юм бэ? Хайрын тухай философийн ойлголтууд..
Хайр, романтизм хэзээ үүссэн бэ? гэдгээс эхлээд хайранд хандах хандлагуудын талаар философийн ойлголтуудад юу гэсэн байдаг талаар буу халлаа. Эрэгтэй зочин урьсных эрэгтэй хүний хайрыг харах өнцгийг бас ярилцлаа. 💌 : lezketchuppodcast@gmail.com
E43: Light Pollution
Аняа маань Австри улсад архитектурын дизайны specialist- ээр ажилладаг. Бидний амьдарч буй орчны гэрэл гоо зүй болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, зэрлэг байгалийн амьтадын амьдрах нөхцөлд яаж сөнгөөр нөлөөлдөг талаар ярилцлаа. 💌 : lezketchuppodcast@gmail.com
E42: Дасгалжмаар байна. Юунаас эхлэх вэ? with @kushzorigt ​
Энэ удаагийн дугаартаа дасгал хөдөлгөөнийг юунаас эхлэн зөв дадал болгох талаар Kush-тэйгээ буу халлаа. Биеийн поз оо яаж засах, яаж хүссэн үр дүндээ хүрэх талаар мөн төрсний дараах ээжүүдэд тохиолддог асуудлууд, хөдөлгөөн заслын талаар ярьсан байна. Та нар минь манай Kush-ийн @kushzorigt сувгийг дагаад гэртээ дасгалжиж болох юм шүү.
E41: Удаан хэмнэлтэй амьдрах ба одоо цагтаа байх тухай
Бид энэ удаад завгүй, хурдан хэмнэлтэй өнөөгийн нийгэмд утга учиртай "удаан" амьдарч, одоо цагтаа байх гэж хичээж байгаа тухайгаа ярилцлаа.
E39: Аялал зугаалга, Playtime ба бусад
Зуны урин дулаан цаг ирж, Улаанбаатарчууд маань гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалганд явдаг үе эхэлж байгаатай холбогдуулан бид шинэ дугаараа бэлтгэлээ. Хөдөө майхантай ба морин аялал хийхэд авч явдаг зүйлс ба анхаарах зүйлс, аялал зугаалгын тухай санаа бодлоо хуваалцаж буу халав.
E38: Ээж Ари, ээж Тиа хоёр буу халав
Бид хоёр энэ удаад ээж гэдэг дүрээрээ ярилцаж энэхүү дугаарыг бэлтгэлээ. Шинэ ээжийн сэтгэл зүй, түгшүүр, сэтгэл гутралаас эхлээд хүүхэд өсгөхтэй холбоотой янз бүрийн сэдвээр буу халав.
ep36: Огцрох амархан, Үзэл бодлоо илэрхийлэх амархан with @philosophymn ​
Энэ удаагийн дугаартаа одоо болж буй жагсаал цуглаан, улс төрийн талаарх философийн ойлголтуудын талаар Philosophy.mn болон ux/ui дизайны Renew компанийн үүсгэн байгуулагч М. Дөлгөөнбаяртай буу халлаа. Улс төрөөс гадна бидэнд хамгийн ойр жижиг нэгж болох гэр бүлийн талаар сүүлдээ бүр хайрын тухай яриад дууссан шинэ дугаарыг маань хүлээн авна уу. Бие биедээ хайртай байгаарай ❤️ 💌 : lezketchuppodcast@gmail.com
Нийгмийн бизнес ( Social Enterprise ) - Дэлхийн ирээдүй
Нийгмийн бизнес эрхлэгч гэж хэн бэ? Бид хойч үедээ эрүүл нийгэм, байгаль орчин өвлүүлэн үлдээхийн тулд хийж чадах зүйл байгаа юу? Удахгүй нээгдэх impact club, impact lab-ийн талаар Social Entrepreneur Агнууштай буу халлаа.
E27: Мөнгөтэй харилцах харилцааны тухай
Мөнгө бол бидний амьдралын чанарт шууд нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн. Мөнгө бидэнд сонголт хийх эрх чөлөөг олгодог. Гэхдээ мөнгө "аз жаргалын түлхүүр" мөн үү? Та мөнгөтэй хэрхэн харилцдаг вэ? Мөнгөтэй харилцах харилцаагаа ойлгох нь ямар чухал вэ? Эдгээр асуултуудын хүрээнд бид энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.
E25: Хэрэв бид 20-иод насандаа эргээд очсон бол
Хориод насандаа хөл тавиад удаагүй байгаа нэгэн сонсогчийнхоо хүсэлтээр бид энэ удаад өөрсдийн 20-иод насны хөгтэй, сургамжтай, дурсамжтай үеүүдээ дурсаж шинэхэн дугаараа бэлтгэлээ. Бид энэ дугаартаа эргээд 20-иод насандаа очсон бол юуг яаж хийх байсан, бүх зүйл тодорхойгүй мэт санагддаг сэтгэл догдлом хэрнээ ээдрээтэй, донсолгоотой, адал явдалтай амьдралын энэ үеийн тухай буу халав.
1 de 5